Categories
мэдээ нийгэм

Ж.Ган-Эрдэнэ: Математикийн хичээлээс гадна нийгэм, англи хэлний тест задарсан нь ч үнэн

Холбоотой ЗурагМатематикийн хичээлээс гадна нийгэм, англи хэлний тест задарсан гэх мэдээллийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодруулсан ярилцлага Өдрийн сонины өнөөдрийн дугаарт гарчээ. Тэрээр энэ асуултанд “Математикийн тестнээс гадна англи хэлний тест орон нутагт задарсан. Нийгмийн ухааны тест нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн хувийн сургуулиас задарсан. “ОТ” сургуулийн сургалтын менежер компьютер дээр сайн ажиллаж чаддаггүй учраас өөр хүнээр нээлгэсэн юм билээ. Тухайн сургууль энэ багшийг цалингийн 20 хувиар торгоод өнгөрсөн байсан.

Математикийн хичээлийн тест сургуулийн менежерт хүлээлгэж өгөхөөс хоёр цагийн өмнө задарсан бол манайх хариуцлага хүлээхэд бэлэн. Хоёр цагаас хойшхи нууцлалын асуудлыг сургууль хариуцна. Миний буруудсан зүйл гэвэл тест задруулсан багшийг олж илрүүлж сайдад мэдээлсэн нь юм шиг байна. Тэгэхээр тухайн сургуулийн сургалтын ахлах менежер нууцлалыг хариуцах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн хүн хариуцлага хүлээх бол шийдэл биш л дээ. Хамгийн гол нь сэдэв задардаг гэсэн хардлагыг үгүй болгох хэрэгтэй байна. Шалгалтын хариуг 14 хоногийн дараа мэднэ гэдэг нь өөрөө маш их хардлагыг төрүүлдэг. Мөн орон нутгийн сурагчид үүнээс болж илүү зардал гаргадаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ төхөөрөмжийг хийж байгаа. Ирэх жилд нэвтэрчих байх. Хоёрт, шалгалтын тестийг төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем шиг нээлттэй болгох юм. бидэнд 60 мянган даалгавар байгаа. Тэдгээрийг цахим ертөнцөд байрлуулж хүссэн хүн бүр өөрийгөө сорьж, шалгалтдаа бэлтгэдэг болгох юм” гэв.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *