Ардчилсан нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгэх ажил 09.00 цагт эхэлж 13.40 цагт дууслаа.
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан нар бүртгүүлэв.
Харин Хотын дарга асан Э.Бат-Үүл Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдэж байсан ч бүртгүүлсэнгүй.
Мөн нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ “Би-үл оролцогч, Би-идэвхитэй оролцогч” нэртэй нийтлэлээрээ дөнгөж сая дамжуулан илэрхийллээ.
Өнөөдөр бүртгүүлсэн гишүүдээс маргааш нийт гишүүдийн дотоод санал асуулгаар нэг нь тодорч, олонхын санал авсан нэр дэвшигчийг тавдугаар сарын 6-нд болох наймдугаар Их хурлаар баталгаажуулах юм.