Categories
мэдээ нийгэм

М.Мөнхбаатар: 29-р сургууль дээр бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал нотлогдоогүй

БСШУ-ы сайдын тушаалаар 29-р тусгай сургууль дээр гарсан асуудлаар ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт ажиллажээ. Өнөөдөр ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Яамны Бодлого зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар, Боловсролын газрын дарга Д.Эрдэнэчимэг, Тусгай боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, хамтран ажилладаг холбооны орчуулагч Соёлмаа нар оролцлоо.

Бодлого зохицуулалтын газрын дарга М.Мөнхбаатар: 29-р сургуулийн нөхцөл байдал болон хүүхдүүдийн гаргасан гомдлын талаар ажлын хэсэг долоо хоног ажиллаж нэгдүгээрт асуудлын талаар баримт бичиг цуглуулах, хоёрдугаарт сургуулийн багш, сурагчдаас асууж байдлыг тодруулах ажил явуулж, шинжлэн үзэж 10 дүгнэлт гаргалаа.

  • Тусгай хэрэгцээт багшийг гадаадад бэлтгэх ажлыг зохицуулах
  • Хүүхдүүдэд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг нэмэгдүүлэх
  • Дээд сургуульд ороход нь бэлдэх анги бэлдэх
  • Тус сургуулийн нийт багш нарт дохионы хэлээ сайжруулах үүрэг болгох
  • Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах нөхцөл боломжийг бүрдүүлж, урлаг соёлын ажлыг цаг тухайд нь сайтар зохион байгуулж, сурагчдыг эрх ашгийг дээдлэх
  • Сул сонсголтой хүүхдүүдэд сонсголыг нөхөх аппаратыг сургууль, эцэг эхчүүдийн зүгээс хамтран хэрэгжүүлэх

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

  • Шалгалтын дүнд ямар нэг багшид хариуцлага тооцсон уу?
  • Мэргэжлийн хэлмэрч хүмүүстэй хамтраад энгийн түвшний шалгалт явуулсан. 94 хувь нь дохих чадвартай байна гэж гарсан. Мэргэжлийн багш нарын хувьд шалгалт авахад 21 багшаас 44 хувь нь хангалттай гэсэн дүн авсан. Үүний дүнд тусгайлсан мэргэжлийн сургалтыг явуулахаар болсон.
  • Хүчирхийллийн хэрэг гарсан гэж мэдээлсэн. Энэ асуудал дээр ажлын хэсэг ямар дүгнэлт гаргасан бэ?
  • Багш нарын чадварын асуудлаар сурагчид хандсан. Нээлттэй санал асуулга бөглүүлж хүүхдүүдээс судалгаа хийсэн. Мөн ярилцлага хийсэн байгаа. Эхний байдлаар мэргэжлийн асуудал бол байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Хэвлэл мэдээллээр гараад байгаа бэлгийн дарамттай холбоотой асуудлаар эцэг эхчүүдтэй уулзсан. Одоогоор нотлогдоогүй. Гэхдээ үргэлжлүүлэн судалж байгаа. Үүнийг хууль шүүхийн байгууллага тогтооно.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *