Агаарын бохирдлыг бууруулах ажлын
хүрээнд иргэд олон нийтэд “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийг
таниулах, иргэдийг мэдээ мэдээллээр ханган, ахуй амьдралдаа хэрэгжүүлэх
зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник технологи”-ийн
үзэсгэлэн худалдаа болох гэж байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын
Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс зохион байгуулж буй
тус үзэсгэлэн худалдаа маргааш 10 цагт ХУД-ийн Соёлын ордонд болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс.
ХУГАЦАА: 2017 оны 04 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн 04 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл явагдана.
ХААНА: 2017 оны 04
дүгээр сарын 6,7 –ны өдрүүдэд “ Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д, 2017
оны 04 дүгээр сарын 8,9-ны өдрүүдэд 4-р хорооны иргэний танхимд, 04
дүгээр сарын 10,11-ны өдрүүдэд 7-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр
сарын 16,17-ны өдрүүдэд10-р хорооны иргэний танхимд, 04 дүгээр сарын
22,23-ны өдрүүдэд 14-р хорооны иргэний танхимд 10.00-18.00 цагийн
хооронд тус тус зохион байгуулагдана.
ХАМРАГДАХ ХҮРЭЭ:
- Үзэсгэлэнд оролцох 30 аж ахуй нэгж байгууллага
- Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
- Төрийн захиргааны удирлагын хэлтэс
- ХУД-н ЗДТГ-н бүх хэлтэс, албад
- 1-16 хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нар
- 1-16 хороодод үйл ажиллагаа эрхэлдэг Иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэд
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:
- Тус үзэсгэлэн 2017 оны 04 дүгээр сарын
6, 7-ны өдөр 00-18.00 цагийн хооронд “Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д
зохион байгуулагдана. - “Хан-Уул дүүргийн Соёлын төв”-д 2017
оны 04 дүгээр сарын 6,7-ны өдөр 10.00 цагаас зохион байгуулагдах
“Байгаль орчинд ээлтэй техник технологийн үзэсгэлэн”-г нээж ХУД-н
Засаг дарга Ж. Алдаржавхлан үг хэлнэ. - Хороодын иргэдэд үзэсгэлэнгийн үйл
ажиллагааг сурталчлах журмаар хороодыг бүсчилж 4,7,10,14-р хороодын
Иргэний танхимд 2017 оны 04 дүгээр сарын.8-наас 04 дүгээр сарын .23 –ны
өдрийг хүртэл зохион байгуулна.. - 1-16 Хороод иргэн, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг уг үзэсгэлэнд бүрэн хамруулж оролцуулна.
- Үзэсгэлэнгийн талаар сурталчилж хэвлэл мэдээлэл, олон нийтийн хэрэгслээр сурталчилна.
- Үзэсгэлэнгийн ажиллагааг мэдээлэх хулдаасан самбар – 1ш /3*2 / хэмжээтэй хийж Соёлын төв болон хороодод хэрэглэнэ гэж Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.