Өнөөдөр “Лос-Анджелес Лейкэрс” ба “Миннесота Тимбервулвз” багуудын тоглолт эхлээс хэдэн цагийн өмнө Лос Анжелесийн алдарт “Стэйплз Центр” цэнгэлдэх хүрээлэнгийн гадаахь талбайд ХХI зууны эхэн үеийн шилдэг сагсан бөмбөгч Шакил О’Нилд зориулсан хөшөөг босголоо.
Хүрлээр цутгаж бүтээсэн 544 килограмм жинтэй, 2,7 метрийн өндөртэй уг бүтээл нь алдарт төвийн довтлогчын хамгийн сайн чаддаг байсан үйл болох хүчтэй тохолтыг нь дүрсэлсэн хөшөө юм билээ. Хөшөөний нээлтэд Жэрри Уэст, Коби Брайант, Карим Абдул-Джаббар зэрэг үе үеийн “Лос Анжелес Лейкерс”-ийн алдарт сагсан бөмбөгчид, дасгалжуулагч Фил Жэксон нар Шакын хамт индэр дээр морилон үг хэлж байснаас гадна Шактай хамт тоглож аваргалж байсан багийн андууд нь цугларсан байлаа.
Шакил Рашоун О’Нил 1972 оны гуравдугаар
сарын 6-нд Нью-Жерси мужийн Ньюарк хотод төрсөн.
Америкийн зодог тайлсан мэргэжлийн алдартай сагсан бөмбөгчин юм. Сагсан бөмбөгийн спортоор мэргэжлийн тамирчдын мөрөөдөөд хүрч болох бүхий л шагналуудыг хүртэж чадсан түүнийг Лейкерс багаас өмсгөлийн нь 34 дугаарыг мөнхөлсөн байдаг билээ. Тодруулбал, тэр довтлогч Коби Брайанттай 1996–2004 оны хооронд сэргэн мандалтын давалтгааг бий болгосон үлэмж биет. О’Нил авъяаслаг сэтгүүлч, рэппер тэрбээр одоо спортын TNT сувгийн хөтлөгч-тайлбарлагчаар ажиллаж буй.
Орландо Мэжик, Лос-Анжелес Лейкерс, Майами Хит, Финикс Санз, Кливленд Кавальерс, Бостон Селтикс багуудад тоглож байлаа.
- Драфт №1 Орландо Мэжик (1992-1996)
- Лос-Анжелес Лейкерс (1996-2004)
- Майами Хит (2004-2008)
- Финикс Санз (2008-2009)
- Кливленд Кавальерс (2009-2010)
- Бостон Селтикс (2010-2011)
Шакил Рашоун О’Нилийн амжилтууд