Categories
мэдээ улс-төр

350 мянган хүнийг үзэж эмчлэх клиник эмнэлэг барих төсөлд анхаарлаа хандуулахыг хүсэв

УИХ-ын даргын Япон улсад хийх айлчлал үргэлжилж байна. Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид тодорхой мэдээлэл өглөө.

Тэрбээр дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Сайд Н.Номтойбаяр: 300 хүний ортой, жилдээ 15,000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байна. Энэ эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж бид үзэж байгаа. Энэ төсөлд эрхэм сайд Та анхаарлаа хандуулахыг хүсье гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *