Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчдэд зориулсан нээлттэй хаалганы өдрийг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хийх, санал гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч асуудлыг шийдвэрлэж өгөх аж. Мөн шалгуулагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын сорил даалгаврыг авч дүнг нь танилцуулах юм байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд “Элсэлтийн ерөнхий шалгалт”, “Мэргэжил сонголт” гэсэн сэдвээр лекц, уулзалт зохион байгуулна.