Монгол улсын Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хаягжилтийн нэгдсэн тогтолцоог бий болгох хороодын албан хаагчдыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах, хаягжилтын журам, дугаарлалт, системийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах зорилгоор Баянзүрх дүүргийн 28 хороодод сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хаягжуулалтын тухай хууль, журам, гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавих ерөнхий шаардлага, хаягжуулалтын үйл ажиллагааны технологийн дараалал мэдээллийг “Геокад” ХХК-аас өгсөн байна
Хороодод “Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам”-ын дагуу албан ёсны хаягжуулалт хийгдэж, хаягийн мэдээллийн нэгдсэн сан, стандарттай болох юм. Хаягийн нэгдсэн систем нь байрлал тодорхойлох солбицлын системд геодизийн хэмжилзүйгээр илэрхийлэгдэх шаардлагатай бөгөөд ингэснээр хүн ам, үл хөдлөх хөрөнгө болон бусад бүх төрлийн төрийн бүртгэлүүдийг орон зайн байрлалд суурилан хийж, төрийн бүхий л үйл ажиллагаанд байршлаас хамаарсан оновчтой, үр дүнтэй шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх аж.