Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ.

Харин маргааш Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ асуудлыг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан юм.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж. Энэ хуулийн төслийгУлсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн өнгөрсөн пүрэв гарагт өргөн мэдүүлсэн билээ.

Тэгвэл Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал багтжээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэхээс гадна “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *