Categories
мэдээ нийгэм

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалджээ

НМХГ-аас шинэ жилийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад худалдааны 334, хоол үйлдвэрлэлийн 84 нийт 418 байгууллага хамрагдсанаас нийт 296 зөрчил илрүүлсэн байна.

Тодруулбал, хүүхдийн бэлгэнд хугацаа дууссан болон сав баглаа боодол нь урагдсан печень чихэрийг багцалж боосон, түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох өндөг, бялууг ил задгай лангуу тавиур дээр овоолон худалдаалсан, хиамны үйлдвэрлэсэн он, сар, өдрийг тэмдэглээгүй худалдаанд гаргасан зөрчлүүд Нарантуул, Барс, Хархорин худалдааны төв, Алтжин худалдааны төв, Содон, Эрдэнэбулган худалдааны төвүүдэд илэрчээ.

Мөн шалгалтаар “Мон-Үр кек” ХХК, “Өгөөмж-Архад” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 10 нэр төрлийн 47 ширхэг 104350 төгрөгийн үнэ бүхий бялуу, бялууны төрлийн бүтээгдэхүүн, “Хос ивээл” ХХК-ийн үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй 18800 төгрөгний үнэ бүхий 2.35 кг “Зочин” “Чанамал хиам”, нийт 11 нэр төрлийн 2.35 кг, 47 ширхэг, 123150 төгрөгний үйлдвэрлэсэн огноо тодорхойгүй, шошгололтын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг худалдаалж байсныг татан авахуулж, зөрчлийг арилгуулсан байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүрэг дэх дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Номин хайпермаркетэд, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Наранпойнт дэлгүүрт тус тус зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ.

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн бэлгэнд боосон байжээ

Иргэдэд сэрэмжлүүлэхэд:

  • Хэн, хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй, гар дээрээс худалдаалаж байгаа түргэн гэмтэх бүтээгдэхүүн болох бялууг худалдан авахгүй байх;
  • Худалдан авч байгаа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаа,сав баглаа боодлын битүүмжлэл зэргийг сайтар шалгаж авах;
  • Худалдааны төвүүдэд хувь хүмүүсийн боосон хүүхдийн бэлгийг худалдан авахдаа хугацааг шалгаж авах шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *