Categories
мэдээ нийгэм

Солонгос улсад ажиллаж буй иргэдийн зөрчигдсөн эрхийг хамгаална

БНСУ-д одоо ажиллаж буй болон урьд нь ажиллаж байсан монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг хуулийн дагуу сэргээж, эрхийг нь хамгаалах гэрээг албан ёсоор байгуулсан тухайгаа “Тэюу” /DAEYU/ хуульзүйн товчооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Монгол иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлаар Солонгосын талаас “Тэюу” хуульзүйн товчоо, Монголын талаас “Түдэй Лоонж” компанийн хооронд хамтран ажиллахаар гэрээ байгуулжээ. “Тэюу” компанийн хувьд БНСУ-д хөдөлмөрийн харилцааны чиглэлээр 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй бөгөөд иргэдээс хүсэлт хүлээн авч шийдвэрлэдэг тухайгаа сэтгүүлчдэд тайлбарлалаа. Нэг жилд 300 гаруй иргэний хөдөлмөрийн харилцаанд үүссэн маргаан, зөрчилтэй холбоотой гомдлыг шийдвэрлэдэг ажээ.

Хөдөлмөрийн харилцааны өмгөөлөгч И Гван Су “Солонгост хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ долоо хоногт 40 цагаар тооцож 1 260 000 вон гэж тогтоосон байдаг. Хэрвээ таныг БНСУ-д ажиллаж байхад хөдөлмөрийн хөлсний энэ хэмжээнд хүрэх цалинг олгоогүй бол бидэнд хандаж болно. Хуулийн дагуу зөрүүг арилгаж, шаардлагатай мөнгийг олгуулна. Мөн ажлаас гарсны тэтгэмжээ авч чадаагүй бол мөн л хуулийн дагуу шийдвэрлэнэ. БНСУ-д ажиллаж байгаад одоо Монголдоо ирсэн иргэд ч гомдлоо шийдвэрлүүлж болно. Учир нь ажлаас гарсны болон үйлдвэрлэлийн ослын, зүй бусаар ажлаас халагдсаны нэхэмжлэл нь гурван жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Өөрөөр хэлбэл гурван жилийн хугацаанд энэ эрхээ сэргээлгэж, гомдол гаргах боломжтой гэсэн үг” гэлээ.

БНСУ-д ажиллахдаа эрх нь зөрчигдсөн иргэд дээрх хоёр компанид хандаж үнэ төлбөргүй зөвлөгөө авч, хуулийн дагуу шийдвэрлүүлэх юм байна. Монгол дахь иргэд “Түдэй Лоонж” компанийн /Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж, “Монгол ньюс” бьюлдинг дөрвөн давхарт/ 93399939 утасны дугаарт хандаж болох аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *