Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “МУ-ын Ерөнхийдөө сайд” фельетон хэвлэгдлээ

2016 оны шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар шалгарсан “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн уншигч, захиалагчдадаа хүрлээ. Манай сонины өнөөдрийн дугаарт улс оронд өрнөж буй хамгийн чухал үйл явдлуудыг сурвалжлан, сонирхолтой ярилцлага, шуугиант нийтлэл гарлаа. Энд заримаас нь онцлон, тоймлож хүргэе.


Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж эхэлжээ. Манай хотод 1132 ТҮЦ байдаг аж. Тэгвэл тэдгээр ТҮЦ-ийг ажиллуулж буй иргэдийн ард амьжиргаагаа залгуулж байгаа 3000 өрх бий гэсэн тооцоо судалгаа байгаа юм. Эдгээр иргэдийн амьжиргаагаа залгуулдаг ТҮЦ-ийг албадан нүүлгэж буй нь багагүй маргааныг дагуулж байна. Энэ тухай сурвалжлага бэлтгэн өнөөдрийн дугаарын нэг, наймдугаар нүүрт хэвлэлээ.

Манай сонины өнөөдрийн дугаарын улс төрийн буланд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл ярилцлага өглөө. Тэрбээр “Үдийн цай” хөтөлбөрт асуудал үүсээд байна. Энэ нь төрийн байгууллагуудын ямар ч уялдаа холбоогүй ажилладгаас болж байна хэмээлээ. Ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрээс уншаарай.

Монгол Улсын Энэтхэгээс авах 1 тэрбум ам.долларын зээлд Хятадын тал хориг тавиагүй бололтой. Манайхаас өөрсдөө төсөл хөтөлбөрөө боловсруулаад саналаа тавибал зээлийн асуудал нээлттэй байгаа юм байна. Өнгөрсөн хавар Энэтхэгийн Ерөнхий сайд Наренда Моди Монголд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээл өгөх тухай асуудлыг шийдэж байсан билээ. Энэ тухай хоёрдугаар нүүрт хэвлэлээ.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүр нийгмийн хамгийн хурц асуудлыг хөндөж, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн гуравдугаар нүүрт манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч Б.Цэнддоогийн “МУ-ын Ерөнхийдөө сайд” фельетон хэвлэгдсэн юм.

Өчигдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр анги дахь шүүх хурлын танхимд шүүсэн билээ. Үдийн 11:30 цагийн орчимд эхэлсэн энэ шүүх хурлыг долдугаар нүүрт сурвалжлан гаргалаа. Өмгөөлөгчдийн саналаар шүүх хурал долоо хоногоор хойшилсон юм.

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай хийсэн ярилцлага 13 дугаар нүүрт хэвлэгдлээ. Тэрээр “Стэнд бай”-гаас гадна хөнгөлөлттэй зээл авч, мөн том төслүүдээ хөдөлгөж байж л хямрадыг давна хэмээн хэллээ. Эдийн засагчийн ярилцлагыг сонирхон уншаарай.

Манай сэтгүүлч Э.Хүрэлбаатарын Бичигтийн боомтоос хийсэн сурвалжлагын гурав дахь цуврал өнөөдрийн дугаарт гарлаа. “Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна” хэмээх энэхүү цуврал сурвалжлагыг 12 дугаараас нүүрээс уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920, 88085029, дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *