Categories
мэдээ нийгэм

Улс тунхагласны баяраар хилийн боомтууд хэвийн ажиллана

hilЭнэ долоо хоногийн бямба гариг буюу 11-р сарын 26-ны өдөр Улс тунхагласны баярын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан.

“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаадаг. Гэвч энэ жилийн улс тунхагласны баяраар хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Учир нь хилийн боомтын хэлэлцээрт нийтээр амрах баярын өдөр тохиохоос 14 хоногийн өмнө БНХАУ-д мэдэгдэх ёстой аж. Харин хууль энэ сарын 18-нд батлагдсан тул тогтсон хугацаанаас өмнө мэдэгдэж амжаагүй юм. Дашрамд дурьдахад энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *