Categories
гадаад мэдээ

Б.Обама оддыг шагнав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр холливуудын уран бүтээлчдийг Цагаан ордондоо хүлээн авч, Ерөнхийлөгчийн одонг гардуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Уг одонг спорт, урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Ерөнхийлөгч гардуулан өгдөг байна.

Ерөнхийлөгчийн одонг холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс, Роберт Ди Неро, Роберт Редфорд, хөтлөгч Эллен, дуучин Дина Росе, сагсанбөмбөгийн тоглогч асан Карем Абдул-Жаббер, Майкл Жордан, нэвтрүүлэгч Вин Скулли гэх 20 эрхэмд гардуулан өгчээ.

Хөтлөгч Эллен уг шагналаа гардан авахдаа уйлжээ. Тэрбээр “Миний сэтгэл их хөдөллөө. Ийм гайхалтай эрхмээс шагнал авна хэмээн төсөөлсөнгүй” гэж хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *