Categories
мэдээ нийгэм

Баянцагаан сум шинэ Соёлын төвтэй боллоо

Төв аймгийн Баянцагаан сумын төвд Монгол Улсын гавьяат жүжигчин, ерөөлч, магтаалч, Д.Жанцанчойн нэрэмжит “Соёлын төв”-ийн барилгын нээлт боллоо.

Соёлын төвийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, сумын ИТХ-ын дарга Ц.Лувсандагва, Сумын Засаг дарга Ж.Жаргалбаяр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.

Одоогоос гурван жилийн өмнө 60 гаруй жилийн түүхтэй тус сумын Соёлын төв шатсан байна. Үүнээс үүдээд сумын иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, сумын хэмжээнд урлагийн тоглолт зохион байгуулах боломжгүй болсон. Иймд 2014 онд УИХ-ын дарга М.Энхболдыг Баянцагаан сумын иргэдтэй уулзалт хийх үеэр шинэ Соёлын төвийг барьж байгуулах хүсэлт гаргасан байна. Тэрээр иргэдийн хүсэлтийг хүлээн авч хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлснээр ийнхүү Баянцагаанчууд шинэ Соёлын төвтэй боллоо.

Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ, “Аливаа аймгуудын хөгжлийн гол үзүүлэлт бол сумдын хөгжил байдаг. Энэ ч үүднээсээ сүүлийн жилүүдэд төр, засгаас ихээхэн анхаарал хандуулж, сум бүрт Соёлын төвийг байгуулах ажлыг идэвхтэй өрнүүлж байна. Үүний нэг илрэл нь Баянцагаан сумын шинэ Соёлын төвийн барилга юм” хэмээн дурьдлаа.

Баянцагаан сумын шинэ Соёлын төв канад технологиор баригдсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *