Categories
гадаад мэдээ

Еренхийлөгч Пак Гын Хе-гийн рейтинг огцом буурчээ

Өмнөд Солонгос улсын Еренхийлөгч Пак Гын Хе-гийн дотны хүрээний хүн гэгдэх бизнес эрхлэгч Чуй Сүн Шил-ийн тухай мэдээлэл нэг сарын өмнө анх цацагдаж байсан юм.

Тэгвэл энэхүү нэг сарын хугацаанд Еренхийлөгч ард, иргэдээсээ 2 удаа уучлалт гуйсан бол түүний Засгийн газрын Ерөнхий сайд нь сайн дураараа огцрохоо мэдэгдсэн ажээ.

Мөн Еренхийлөгч Пак Гын Хе-тэй сүүлийн 18-н жилийн турш хамт ажилласан гурван туслах мөн сайн дураараа ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд эдүгээ туслахаар ажиллаж байсан хоёр хүнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байгаа юм байна.

Эдгээр болон бусад үйл явдлуудтай холбогдуулан Еренхийлөгч Пак Гын Хе-гийн улс төрийн рейтинг өнөөгийн байдлаар 11.5% болж буурчээ.

Түүний рейтинг дунджаар 50% байдаг байсан байна.

Санал асуулгыг MBN эдийн засгийн өдөр тутмын сонины олон нийтийн судалгааны төвөөс гаргасан ба судалгаанд 2,528 хүн оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *