Categories
мэдээ эдийн-засаг

Долоон их наяд 432 тэрбум төгрөгийн зээл авна

Image result for Засгийн газар зээл 2016

Манай улс 2017 онд шинээр долоон их наяд 431.8 тэрбум төгрөгийн зээл авахаар төлөвлөж байгаа тухай Нээлттэй нийгэм форумаас мэдээллээ. Үүнээс 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байгаа бол үлдсэн хэсэг нь гадаад, дотоод бондоор босгох мөнгө аж. Ирэх онд нийт дүнгээр гадаад зээл, буцалтгүй тусламжаар 111 төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар улсын төсөвт тусгасан байна. Нийт төслийн 24 хувь нь дэд бүтцийн салбарт хэрэгжих бол санхүүжилтийн 49 хувь нь мөн л тус салбарт зарцуулагдана гэсэн тооцоо гаргажээ.

Image result for Зээл

Төсвийн ерөнхийлөн захирагчаар харвал, Зам, Тээврийн хөгжлийн сайдад хамгийн их буюу 259.7 тэрбум төгрөгийн зээл ногдож байна. Нийт 111 төслийг 857.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсний 723.1 тэрбум төгрөг нь төслийн зээл байх бол үлдэх хэсэг нь буцалтгүй тусламж байх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *