Categories
мэдээ нийгэм

Хатгалгаа бага насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан болж байна

Image result for хатгалгааДэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр агаарын бохирдол ихтэй хүйтний улиралд томуугийн тархалт хамгийн өндөр тохиолддог бөгөөд дэлхийн хүн амын 15 хүртэлх хувь нь өртдөг гэсэн тооцоо байдаг. Томуу, томуу төст өвчин нь үечлэн давтагдсаар хүн ойролцоогоор амьдралынхаа бүтэн нэг жил энэ өвчнөөр өвчилдөг болохыг судлаачид тогтоожээ. Ханиад томуугийн вирусийн халдвар дамжуулах хамгийн түгээмэл зам нь агаар дуслын зам юм. Ханиад томуу нь амьсгалын дээд замын үрэвсэл нь хатгалгаар болж хүндрэх нь элбэг байдаг ба энэ нь 5 хүртэлх насны хүүхдийн нас баралтын гол шалтгаан болж байна.

Сүүлийн 5 жилд манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын тогтолцооны өвчлөл орж байна. 2014 онд л гэхэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83,1%-ийг, нялхсын 54,2%-ийг эзэл байжээ. Улаанбаатар хотын хүн амын дунд сүүлийн 5 жилд бүртгэгдсэн амьсгалын тогтолцооны өвчлөлийн бүтэц, нас баралтын шалтгааныг авч үзэхэд эхний байранд уушгины хатгалгаа өвчин орж байгаа нь статистик тоон мэдээллээс харагдаж байна. Хэдийгээр уушгины хатгалгаа амархан эмчлэгддэг, хялбар аргаар сэргийлэх боломжтой боловч агаарын бохирдол, орчны нөхцөл, хоол тэжээлийн дорой байдлаас болж өнөөг хүртэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг байсаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *