Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтрэхэд шалгагчгүй боллоо

хилийн шалган зурган илэрцүүд

Монгол Улсын хилээр нэвтрэгсдийн бүртгэл хяналтын үйл ажиллагаанд хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган нэвтрүүлэх хяналтыг цахимжуулжээ.

Хилийн шалган нэвтрүүлэхийн үйл ажиллагаанд цахим гарц /auto gate/ -ын шинэ технологи ашиглаж эхэлснээр зорчигчийг бүртгэх цаг хугацааг хэмнэх, таних чадавхи нэмэгдэж, хилийн шалган нэвтрүүлэх чадавхи нэмэгдэх ажээ. Тодруулбал, Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон Монгол Улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаад улсын иргэнийг бүртгэл хяналтын цахим төхөөрөмж ашиглан нэвтрүүлэх юм.

Цахим гарцаар саадгүй, шуурхай нэвтрэхийн тулд урьдчилсан бүртгэл хийлгэх шаардлагатай бөгөөд гадаад паспорт дээрээ наалт буюу цахим гарцаар нэвтрэх зөвшөөрөл олгосон талаарх тэмдэглэгээг хийлгэх шаардлагатай. Ингэснээр иргэд цахим гарцаар 5-15 секундын хугацаанд шалгагчгүйгээр шуурхай нэвтрэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *