Categories
гадаад мэдээ

Галт тэрэг мөргөлдөж, 16 хүн амиа алджээ

Пакистаны Карачи мужид зорчигч тээврийн галт тэрэг осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Ослын улмаас 16 хүн амиа алдаж, 40 хүн бэртсэн талаар албаныхан уламжлав.

Ланда гэх төмөр замын буудал дээр хоёр галт мөргөлдсөн байна. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Албаныхан осол болсон галт тэрэгний буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

Энэ онд галт тэрэгний ослоор 14 хүн амиа алджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *