Categories
мэдээ улс-төр

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталлаа

ATGДөнгөж сая Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдлаа. Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх бодлогоо тодорхойлж, албан ёсны баримт бичигтэй болж байна. Өмнөх парламентад жил дараалан дуншсан энэхүү бодлогын баримт бичгийг одоогийн УИХ ийнхүү баталжээ.

Хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага ёсыг бэхжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүд тус хөтөлбөрийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлж, улмаар уг санал хураалтад 45 гишүүн оролцсоноор 91.1 хувиар дэмжиж тогтоолын төслийг баталлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *