Categories
мэдээ спорт

Засгийн газраас “Рио-2016” олимпоос мөнгө медаль хүртсэн Д.Сумъяад 60 сая төгрөг өглөө

Бразилийн Риоде Жанейро хотноо болсон Зуны олимпийн 31-р наадмаас медаль авсан тамирчдад Засгийн газраас өнөөдөр мөнгөн шагнал олголоо.

Тодруулбал, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Доржсүрэнгийн Сумъяад 60 сая төгрөг, дасгалжуулагчид нь 30 сая төгрөгөөр шагнажээ.

Харин боксийн төрөлд хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалайд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, Паралимпээс паурлифтингийн төрөлд хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээд 30 сая төгрөг, дасгалжуулагчид нь 15 сая төгрөг, паралимпээс жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Ууганхүүд 30 сая, дасгалжуулагчид нь 15 сая төгрөгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат гардуулж өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *