Categories
мэдээ спорт

21000 тамирчин уралдсан олон улсын марафонд Б.Доржпалам түрүүллээ

Марафон гүйлтийн “Нанжин-2016” олон улсын тэмцээн БНХАУ-д боллоо. 21000 гаруй тамирчин хурд сорьсон тус уралдааны эрэгтэйчүүдийн ангилалд Олон улсын хэмжээний мастер Б.Доржпалам түрүүлж, эх орныхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.Энэ төрөлд Б.Сүрэнжав хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголын хоёр марафонч шагналын тавцанд хамтдаа гарсан юм.

Мөн эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Ц.Санжидмаа мөнгөн медаль авсан бол “Рио-2016” олимпод хурд сорьсон, ОУХМ Б.Мөнхзаяа V байрт шалгарлаа.

Манай марафончид “Нанжин-2016” тэмцээнд дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор оролцсон юм.

Сонирхуулахад, Ц.Санжидмаа хэдхэн хоногийн өмнө болсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль авч, спортын мастер цолны болзол хангасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *