Categories
мэдээ нийгэм

П.Анужин гоо бүсгүйн тэмцээнийг шүүнэ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Face of
beauty international” олон улсын тэмцээн ирэх сард Улаанбаатар хотноо
зохион байгуулагдана. Тус тэмцээнийг албан ёсоор нээж зохион байгуулагчид
өнөөдөр мэдээлэл хийлээ.

Миссийн тэмцээнд оролцохоор Эстони, Словак,
Замби зэрэг 60 орны гоо бүсгүй манай улсад ирсэн байна. Мөн Тэмцээний
ерөнхий зохион байгуулагч Мила Мануел /Mila Maneul/, “Missosology” сайтын
тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/, Мила Мануел, Унгарын мисс Далма
Карман, тус тэмцээний 2013 оны тэргүүн байрын эзэн Тонга улсын мисс
Даймонд Ланги нар хүрэлцэн ирсэн байна.

Төслийн ерөнхий зохион байгуулагч
“Mongolian Beauty Association”-ны тэргүүн, хөтлөгч Ж.Анхбаяр “Бид жил
гаруй хугацаанд энэ тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл хангаж ажиллаа. Энэ
төслийн ард хийж бүтээе гэсэн чин хүсэлтэй 50-60 залуус баг болон өдөр, шөнийн
умартан ажилласан гэдгийг хэлэх нь зүйтэй. Эдийн засаг хямралтай үед дэмий зүйл
хийлээ гэх хүмүүс байна. Хэдий хямралтай абйгаа ч энэ тэмцээнийг эх орондоо
зохион байгуулах нь олон зүйлийн анхдагч болж байгаа гэдгийг хэлмээр байна. Бид
түүх бүтээж байна шүү дээ. Нэг зүйлийг хэлэхэд гоо бүсгүйчүүд манай улсын түүх
соёл, ёс заншилтай танилцахаар өөрсдөө зардлаа даагаад ирж байгаа. Тийм учраас
манай улсын ялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт ач холбогдод өгнө
гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Тэмцээний шүүгчээр найман хүн ажилах аж.
Олон улсыг төлөөлөн тэмцээний ерөнхий зохион байгуулагч Мила Мануел
/Mila Maneul/, “Missosology” сайтын тэргүүлэгч Павее Винтура /Pawee Ventura/,
өнгөрсөн жилийн тимтийн эзэн Мексикийн гоо бүсгүй Ералди Барраза /Yeraldi
barraza/ болон өөр нэг шүүгч ажиллах юм байна.

Харин Монгол улсаас хөтлөгч П.Анужин
ажиллах юм байна. Хэвлэлийн хурлын үеэр 60 орны гоо бүсгүй өөрсдийгөө
танилцууллаа. Тэмцээн энэ сарын 26-наас аравдугаар сарын
9-ний хооронд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *