Categories
мэдээ нийгэм

Хойд Солонгост туслах аян өрнүүлжээ

Хойд Солонгосын Хамген мужид
наймдугаар сарын сүүлээр их хэмжээний үер, байгалийн гамшигт үзэгдэл болсон
билээ. Тиймээс Хойд Солонгосын төр засгаас Монгол, Куба, Вьетнам зэрэг цөөн
хэдэн орноос тусламж хүссэн юм.

“Амьдрах ухаан төв”, “Монголын хүүхдийн
язгуур эрхийг хамгаалах холбоо”, “Туслах цэг сан” зэрэг байгууллагууд үерийн
улмаас орон гэргүй болсон хүүхдүүдэд туслах аяныг эхлүүлсэн байна. Тусламжийн
аяныг хоёр чиглэлээр явуулах юм байна. Тухайлбал хандивын данс нээх, иргэдэд
хандан хүүхдийнхээ хуучин, хувцсыг цуглуулж өгөхийг хүсчээ. Хэрэв иргэд
хороо, байраараа нийлж дулаан хувцасаа цуглуулбал машинаар очиж авах аж. Харин
цуглуулсан мөнгө, хувцас, эд зүйлсийг БНАСАУ-ын Элчин сайдын яаманд хүлээлгэж
өгснөөр тусламж эзэндээ очих юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *