Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн хуульч, сэтгэлзүйч иргэдэд зөвлөгөө өгнө

Иргэдэд мэргэжлийн хуульч, сэтгэлзүйчийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг өнөөдөр 13.00 цагт Эрх чөлөөний талбайд болох гэж байна. Тус өдөрлөгийг “Шихихутаг” дээд сургуулийн хуулийн ангийн оюутнууд зохион байгуулж байгаа аж. Гэхдээ зөвлөгөөг оюутнууд бус мэргэжлийн хуульч, сэтгэлзүйчдийг урьж “Хамтран амьдрагчид ба хүүхдүүд” сэдвийн дор иргэдэд хүргэх юм. Нийгэмд тулгамдаж буй асуудлын дээгүүрт хамтран амьдрагч, хүүхдийн асуудал бичигдэх тул иргэдэд тустай үйл хийхээр төлөвлөсөн хэмээн зохион байгуулагчдын зүгээс онцолж байгаа юм. Өдөрлөг 13.00-16.00 цагийн хооронд үргэлжлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *