Categories
гадаад мэдээ

Нью Йорк хотноо дэлбэрэлт болж, 25 хүн гэмтжээ

АНУ-ын Нью Йорк хотын Манхэттэн дүүрэгт дэлбэрэлт болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 25 хүн шархтсан талаар албаныхан мэдээлсэн байна. Уг дэлбэрэлт орон нутгийн цагаар 1.00 цагт болсон байна. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалалтад авч, зөвхөн гал унтраах машин, түргэн тусламжийг нэвтрүүлж байгаа аж.

Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын агентлагийнхан уг хэргийг мөрдөж эхэлжээ. Дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна. Гэрчүүд “Дэлбэрэлтийн үеэр маш чанга дуу гарсан” гэжээ. Нью Йорк хотын Гал түймэртэй тэмцэх байгууллага “Эмнэлэгт хүргэгдээд буй зарим иргэний биеийн байдал тааруухан байна” гэж мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *