Categories
мэдээ спорт

“Рио-2016”-д АНУ медалийн тоогоороо тэргүүлж байна

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдож буй зуны ХХХI наадмын зургаа дахь өдөр үргэлжилж байна. “Рио 2016” олимпийн наадамд 200 гаруй орны баг тамирчид оролцож байгаа билээ. Энэ жил гайхалтай амжилт үзүүлж байгаа АНУ-ын баг тамирчид одоогоор 10 алтан медалийг хүртээд байгаа аж. Тодруулбал 11 алт, 11 мөнгө, 10 хүрэл, нийт 32 медальтай орон болж тэргүүн байранд бичигдэж байна. Харин БНХАУ 10 алт, 8 мөнгө, 5 хүрэл нийт 23 медаль хүртсэн тоогоороо удаалж байна.

Түүний араас Япон улс 6 алт, 1 мөнгө, 11 хүрэл нийт 18 медалийн эзэд болж жагсаалтын III байрыг эзэлжээ. Харин манай улсын хувьд нэг мөнгөн медальтайгаар олимпод өрсөлдөж буй улс орнуудын 35 дугаар байрт бичигдэж байгаа ажээ.

Б.ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *