Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэргийлэх ажлыг зохион байгуулжээ

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс борооноос үүдэх үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулжээ.

Тус ажлын хүрээнд үерийн аюултай бүсэд буусан айл өрх, болон гол дагуу зугаалж байгаа иргэдэд үерийн аюулаас сэргийлэх санамж, материал тараан, сэрэмжлүүлэг, заавар өгсөн аж. Мөн үерийн улмаас үүссэн хог хаягдлыг шуурхай цэвэрлэж, ариутгал, халдваргүйтгэл хийх судалгааг гарган холбогдох албаныханд хүргүүлжээ.

Түүнчлэн долдугаар сарын 28-нд нийслэл хотод орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас хотын зүүн хэсэг буюу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн хойд хэсэг их хэмжээний усанд автсан. Монелын гудамж, Дунд дарь эхийн гудамж, Алтан өлгий, Шар хадны гудамж, Дүүргийн гудамж, Сэлбийн гудамж, Эрдэнэ толгойн гудамж, Цэргийн хотхон, Голден вилл хотхон, үерт автсанаас 61 дуудлага хүлээн авчээ. Энэ үеэр дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 30 хүний бүрэлдэхүүнтэй, 4 автомашинтай бүлэг үерийн усыг соруулан, зөвөлгөө өгч шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *