Categories
мэдээ нийгэм

Хэт халалтаас сэргийлэх зөвлөмж

Наймдугаар сарын эхний гурван өдөр Монгол орны ихэнх нутгаар 33-38 градус хүрч хэт халлаа. Энэ их халалтын улмаас гэдэс дотор хямрах, нарших, даралт ихсэх, толгой өвдөх зэргээр хүмүүсийн бие хямрах явдал их гарч байна. Түргэнд иргэд дуудлага өгч, ачаалал ихтэй байгаа тухай яаралтай түргэн тусламжийн төвөөс мэдээлсэн байна.Тодруулбал өчигдөр шөнөөс хойш 900 гаруй дуудлага ирсэн. Үүний 60-65 хувийг зүрх өвдсөн гэсэн дуудлага эзэлж байгаа аж. Иргэд даралт ихсэх, дотор муухай оргих, шөрмөс татах, толгой эргэх зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдэгтэй дуудлага өгч байгаа гэнэ.

Улмаар халуунд иргэд гол ус руу ихээр явж байна. Хэт халуунд усанд орвол халуун хүйтэн харшилж бие ихээр загатнах, мэдрэлийн системд нөлөөлж улмаар наранд цохиулсан мэт болдог гэнэ. Тиймээс голд орохдоо ирмэг зах хэсгээр явах, усаар биеэ норгох, чийгтэй алчуур тавих зэргээр сэрүүцүүлэх хэрэгтэйг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа юм.

Та бүхэн ойрын өдрүүдэд доорх зөвлөмжийг дагаж хэт халалтаас сэрэмжлээрэй.

Б. Эрдэнэ-очир

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *