Categories
гадаад мэдээ

Энэтхэгт үер болж үндэсний паркийн 17 хирс үхжээ

Сүүлийн гурван долоо хоногийн турш Энэтхэгт үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас 152 хүн амиа алдаж, сая гаруй хүн орон гэргүй болоод байгааталаар “BBC” агентлаг мэдээллээ.

Тус улсад өчигдөр гэхэд үерээр 34 хүн амиа алдаж, 11 хүн сураггүй болсон байна.

Түүнчлэн Хойд хэсгийн Ассам мужийн нөхцөл байдал хүнд байна. Тус мужийн оршин суугчдын 70 орчим хувийг нүүлгэн шилжүүлжээ.

Мөн аврагчид “Казиранга” үндэсний паркийн амьтдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь тус паркийн 80 хувь нь усанд автаж 100 гаруй амьтан үерт өртсөн байна. Үерээр 17 хирс үхжээ.

Бихар, Химачал Прадеш мужид цахилгаан тасарч, 2.1 сая иргэн зөвхөн тусламжийн бараагаар амьдарч буй аж. Химачал Прадеш мужийн ихэнх гудамж талбай усанд автаж автжээ.

Энэтхэгийн цаг уурын хүрээлэнгээс энэхүү хүчтэй аадар бороо үргэлжилэн орнохэмээн мэдэгдсэн байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *