Бельгийн 2012 оны Паралимпийн аварга Марике Верворт Риогийн олимпийн наадмын дараа зодог тайлж, улмаар үхлийн тариа хийлгэхээр төлөвлөсөн талаар “Live TV” уламжилжээ. Тэрээр хэдийнэ үхлийн тариа хийлгэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсэн байна.
Верворт “RTL” сувагт ярилцлага өгөхдөө “Риогийн дараа би зодог тайлна. Дараа нь амьдрал надад юу бэлэглэхийг харъя. Би амьдралын сайн сайхан мөч болгоноос таашаал авахыг хичээнэ. Би үхлийн тариа хийлгэх талаар бодож эхлээд байгаа. Би хэдий хүнд өвчтэй ч зарим хүний мөрөөдөхөөс цаашгүй олон зүйлийг мэдэрсэн” гэжээ.
Тамирчин бүсгүй булчингийн эдгэрэшгүй хүнд өвчтэй аж. Дэлхий дээр эдгэрэшгүй хүнд өвчтэй хүн өөрийн хүсэлтээр эмчийн хяналт дор үхлийн тариа хийлгэн амьсгал хураах буюу эвтанази хийлгэхийг хуульчлан зөвшөөрсөн хоёрхон улс байдгийн нэг нь Бельги юм.
О.ӨНӨР