Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Тамирчдынхаа дээлийн захыг мушгих л үлдлээ” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр гацаанд ороод байсан дөрвөн сайдын асуудал шийдэгдэж Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах эрхтэй боллоо. Энэ тухай эхний нүүрнээс уншаарай.

Ингээд Өдрийн сонины дараа дараагийн нүүрнүүдээс мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншина уу.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Э.Энхболдын “Тамирчдынхаа дээлийн захыг мушгих л үлдлээ” нэртэй нийтлэл гарчээ.

“Хэлэх эрхийн индэр” дөрөвдүгээр нүүрнээс ахмадуудынхаа санаа тавьж сэтгэлээ зориулж бичсэн нийгэмд тулгамдаад буй асуудлуудын талаарх хэлэх үгийг нь манай сониноор дамжуулан сонсоорой.

Нийгмийн тавдугаар нүүрний “Өдрийн зочин” булангаар “Өөрийгөө ялж чадсан Ази тивийн хошой аварга” нэртэй шатар, даамны их мастер Н.Нямцогтын ач ази тивийн хошой аварга М.Нямжаргалын тухай уншаарай.

Сонины зургаадугаар нүүрэнд уламжлалт “Нэг ангийнхан” буланд МУБИС-ийн 1969 оны нэг төгсөлтийнхөн оролцжээ.

“Аяны дөрөө мултлахуй” наймдугаар нүүрнээс Отгонтэнгэр хайрханы төрийн их тахилгад оролцоод ирсэн сэтгүүлч Г.Лхагвадоржийн “Бадархундагын рашаан уснаас аавдаа аваад очно доо” нэртэй тахилгын эргэн тойрны сонин хачиныг зураглан үзүүлсэн аян замын тэмдэглэл оржээ.

Есдүгээр нүүрэнд Богд хааны музейн шувууны цуглуулгыг Германы Байгалийн түүхийн музейн хамт олонтой нийлэн засахаар болсон тухай материалыг уншаарай.

11 дүгээр нүүрний “Өд бэх” уран зохиолын буланд МЗЭ-ийн шагналт зохиолч, Монголын үндэсний олон нийтийн радиогийн сэтгүүлч Галсангийн Болормаагийн “Ув улаахан хацарт” өгүүллэгийн номонд нь орсон “Эмзэг дэлбээ” өгүүллэг хэвлэгджээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *