Categories
гадаад мэдээ

Доналд Трамп Барак Обамагийн хэлсэн үгэнд хариу барина гэлээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөх Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын нэр дэвшигчид тодроод байгаа билээ. Тэгвэл Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтонг тус намаас нэр дэвшин ялалт байгуулсанд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэмжин үг хэлсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн боловсрол, мэргэжил, туршлагын хувьд Трамп Хилларитай зэрэгцэхгүй бөгөөд хол хоцорно. Тиймээс ирэх 11 дүгээр сард Хиллари АНУ-ын Ерөнхийлөгч болох нь тодорхой” гэсэн юм. Энэ үг нь Трампын эсрэг маш хүчтэй сурталчилгаа болж чадлаа гэж Амеркийн хэвлэл мэдээллээр шуугиж байна.

Доналд Трамп нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандаж “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол Киевийг буцаан Орос улсад нэгтгэхэд нь тусална” хэмээн хэлжээ. Үүнийг сөрөг нам эвслийнх нь хүмүүс шүүрэн авч “Энэ бол байж боломгүй амлалт, түүний ингэж хэлсэн нь манай орны аюулгүй байдлыг алдагдуулж байна” хэмээн мэдэгдээд байна.

Тэгвэл Доналд Трамп лхагва гаригт болсон Ардчилсан намын хурал дээр хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Ардчилсан намын дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа Тим Кэйни нарын мэдэгдэлд ийнхүү хариулжээ.

Тэрбээр “Тэдний хэлсэн шиг зүйл болохгүй, амьдралын хар ухаанаар тэд надаас хол хоцорно. Тэд бол ердөө л бяцхан жаалууд” хэмээн инээжээ. Мөн өнгөрсөн хугацаанд надтай хамтарч ажиллаагүй хүн бараг байхгүй. Би өөрийнхөө асуудлыг бүгдийг нь шийдчихсэн, одоо та нарын асуудлыг шийдэхийг зөвшөөрөөч” гэсэн байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *