Categories
мэдээ нийгэм

Долоон хүний амь аварсан залууг Жуух бичгээр шагналаа

ontsgoiЭнэ сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат сумын Алтай баг руу явж байсан “Старикс” маркийн, 55-82 УБУ улсын дугаартай автомашин Тариат сумын Мөрөн багийн нутаг Чулуут холын Хүрмийн гармаар гарч байгаад усанд сууж, иргэдийн амь нас аюултай байдалд орсон байдаг.

Тус машинд гурван хүүхэд, дөрвөн том хүн байсан аж. Улмаар иргэд машиныхаа дээвэр дээр гарч суусан байдалтай байсныг Мөрөн багийн иргэн, сумын харцага Лхагвасүрэн овогтой Буяннэмэх уснаас гаргаж, амь насыг нь авран хамгаалсан талаар бид өмнө нь мэдээллэсэн билээ. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Жуух бичгээр шагнажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *