Categories
мэдээ нийгэм

850 энхийг сахиулагч Өмнөд Суданыг зорино

Монгол Улсын Зэвсэгт хүчний зургадугаар ээлжийн мотобуудлагынбатальоны850 цэргийн албан хаагчБНӨСУыгзорих гэж байна. 2012 оноос эхлэн НҮБ-ынэнхийг сахиулах ажиллагаанд манай улсын мотобуудлагынбатальоноролцож ирсэн. Тэгвэл нийтдээ өмнөх таванээлжид4250 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна. Өнөөдөр энхийг сахиулагчид Монгол цэргийн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их харсүлдэндээхүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд болон дайчдын ар гэрийнхэн оролцжээ.

Энхийг сахиулах багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллагын 700 гаруй алба хаагчид мөн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхийХХЕГ,ЦЕГ, ТЕГ,ОБЕГ,ШШГЕГ,ХСИС-ийн 100 гаруй алба хаагч багтжээ. Мөн 40 гаруй эмэгтэй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.

Ч.БАДМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *