Categories
мэдээ нийгэм

Улсын начин Д.Анарыг ахлах дэслэгч цолоор шагналаа

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн албан хаагч Д.Анарыг ахлах дэслэгч цолоор өнөөдөр шагналаа. Энэ жилийн наадмаар тав давж начин цол хүртсэнд нь баяр хүргэж ОБЕГ-ын бригадын генерал Т.Бадрал гардуулж өгсөн юм.

Мөн энэ үеэр Рио-2016 олимпод оролцож буй ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт амжилт хүсч ОБЕГ-ын албаны зүгээс өгч буй урамшууллыг “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардууллаа. ОБЕГ-ын бригадын генерал Т.Бадрах хэлэхдээ “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыг хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *