Categories
мэдээ спорт

Сагсан бөмбөгийн төрөлд 45 баг оролцоно

Монголын Бүх Ард Түмний Спортын 14-р Их Наадмын сагсан бөмбөгийн
тэмцээний техникийн зөвлөгөөн өчигдөр боллоо. Энэ удаагийн их наадамд
эрэгтэй 31 баг, үүнээс 15 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 7 спорт хороо
оролцохоор мэдүүлсэн бол эмэгтэй 14 баг, үүнээс 5 аймаг, нийслэлийн 3
дүүрэг, 6 спорт хороо орохоор мэдүүлгээ өгчээ.

Тэмцээн долдугаар
сарын 20-26-ны хооронд Спортын төв ордон болон МУИС-ийн зааланд зэрэг
зохион байгуулагдах юм байна. Дүрмийн хувьд олон улсын сагсан бөмбөгийн
холбооны дүрмийн дагуу явагдах бөгөөд Үндэсний супер лигийн тамирчид нэг
багт 2 байх боломжтой юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш буюу
лхагва гарагт 14:00 цагаас Спортын төв ордонд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *