Categories
гадаад мэдээ

“Audi Volkswagen” Өмнөд Солонгост борлуулсан автомашинуудаа эргүүлэн татна

Германы автомашин үйлдвэрлэгч “Audi Volkswagen” компанийн Солонгос
дахь борлуулагч болох “Audi Volkswagen Korea” компани хүүхдийн аюулгүй
байдлыг хангах автомат цоожны согог гэмтэлтэй холбоотойгоор 1320
автомашинаа эргүүлэн татна хэмээн Өмнөд Солонгосын Тээврийн яам даваа
гарагт мэдээллээ.

Автомат цоожтой холбоотой согог 11 дүгээр сарын
25-наас 2 дугаар сарын 4-ний хооронд үйлдвэрлэгдсэн “Volkswagen”-ы
“Tiguan” гэдэг спорт загварын автомашин болон бусад гурван өөр загварын
автомашинуудад илэрсэн ажээ.

Үнэ төлбөргүй засварлах, солих үйлчилгээг даваа гарагаас тус улс дахь техник үйлчилгээний төвүүдэдхийж эхлэх юм.

Мөн
түүнчлэнцахилгаан хангамжийн төхөөрөмжийн алдаатай ажиллагааны улмаас
аккумлятор цэнэггүй болох, жолоодож байх үед гэнэт хөдөлгүүр зогсох
зэрэг асуудлууд гарсан учир Японоос мотоцикл импортлогч Солонгосын
“Suzuki CMC” компани 538 орчим мотоциклийг эргүүлэн татна гэж дээрх яам
мөн мэдэгдсэн байна.

2007 оны 9 дүгээр сарын 3-наас 2011 оны 9
дүгээр сарын 13-ны хооронд үйлдвэрлэгдсэн “GSX 1300R” болон бусад найман
брэндийн мотоциклиудыг лхагва гарагаас эхлэн “Suzuki”-гийн засварын
төвүүдэд үнэ төлбөргүй засч эхлэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *