Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримт бүртгүүлэх журамд өөрчлөлт оржээ

НӨАТ-ын сугалааг бүртгүүлж, тохиролд оролцох журам өөрчлөгдсөн байна. Энэхүү журамд иргэн сугалааны тасалбарыг бүртгүүлэхдээ сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байхаар өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, тухайн сугалаанд оролцогч сугалааны тохирол явагдах өдрийн урьд өдөрт амжиж баримтаа бүртгүүлэх шаардлагатай болжээ. Шинэчлэгдсэн журамд иргэдэд олгох хоёр хувийн буцаан олголт хэвээр үйлчилнэ. Өөрөөр хэлбэл иргэд тухайн жилдээ багтан хүссэн үедээ баримтаа бүртгүүлж, буцаан олголтоо авч болно. Харин сугалааны хувьд өөрчлөгджээ.

Журамд өөрчлөлт оруулсан шалтгаан гэвэл иргэдийн дунд баримтыг хуурамчаар үйлдэх тохиолдол гарсантай холбоотой аж.

Өнөөдрийн байдлаар 700 мянган айл өрх, түүний цаана 1-2 гишүүн байгаа гэж тооцвол хоёр сая 100 мянга орчим иргэд баримтаа идэвхтэй бүртгүүлж байна. Гааль, татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр өдөрт дунджаар 20 сая баримтын мэдээлэл бүртгэгддэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *