МАН –ын Бага хурал өнөөдөр 11.00 цагаас үргэлжилнэ.
Бага хурлаар МАХН-тай эвсэх асуудлыг хэлэлцэх юм. Тус хуралдаанаар
өчигдөр 2016 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж,
гишүүдийн саналыг сонсон, орон гарсан гишүүдийн оронд шинээр Бага хурлын гишүүдийг батламжилсан.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Монголбанкны
тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Жавхлан, Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны
дарга н.Энхтөр, н.Мөнгөншагай нарыг Бага хурлын гишүүн болгосон юм.