Энэ жил Завхан аймагт Загастайн даваа буюу Улиастайгаас Тосонцэнгэл чиглэлийн 67 км, Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замыг барих юм байна. Завхан аймгийг Улаанбаатар хоттой холбох хатуу хучилттай замын ажил дөрөвдүгээр сарын 18-нд эхлэх талаар албаны эх сурвалж мэдээллээ. Автозамын барилгын ажлыг гүйцэтгэхээр “Насны зам ” компани шалгарчээ.
Тооны хэлээр:
Зам Тээврийн яам Завхан-Улаанбаатарын замын ажлын тендерийг 2013 онд зарласан. Хүлээгдэж буй үр дүн 194,1 км. Ажлын явц: 51%. Ажлын нээлт: 2016 оны 4/18. Гүйцэтгэгч:“Насны зам”, “Хурдны зам” компаниуд. Хүлээн авах хугацаа: 2017 он.