Categories
мэдээ спорт

Улирлын үнэ цэнэтэй тоглогчоор Т.Санчир шалгарлаа

Сагсан бөмбөгийнн үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын үнэ цэнэтэй тоглогчоор “Баянгол сентоза ирвэсүүд” багийн супер од, Олон улсын холбооны мастер Т.Санчир шалгарлаа. Тэрээр энэ улиралд 30.2 оноо, 7.8 самбараас бөмбөг авалт, дөрвөн оновчтой дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт гүйцэтгэсэн юм. “Баянгол сентоза ирвэсүүд” баг плей-оффт хоёрдугаар байраар шалгарахад түүний энэ амжилт, хичээл зүтгэл их нөлөөлсөн нь мэдээж. Т.Санчирын шагналыг өчигдөр МҮСБХ-ны нарийн бичгийн дарга С.Тулга гардууллаа. Энэ үйл ажиллагаанд Монгол Улсын үндэсний шигшээ, “Баянгол сентоза ирвэсүүд” баг болон түүнийг дэмжчигчид оролцож, сагсан бөмбөгийн спортын талаар илэн далангүй ярилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *