Categories
мэдээ нийгэм

100 айл орчимд хөдөлгөөнт пост ажиллана

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа.

Энэ хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа эрх зүйн зөрчил, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд криминологи судалгаа тогтмол хийж, уг судалгаанд суурилан 100 айл, “Хангай” хотхон орчимд цагдаагийн хөдөлгөөнт постыг 24 цагаар байршил сэлгэн ажиллуулж, хөршийн хяналтын бүлэг, иргэдээс мэдээ мэдээлэл авч хамтран ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *