Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хүн төрөлхтөн сансарт ниссэн өдөр

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин 27-хон насандаа “Восток-1” хөлгөөр сансрын уудамд нисч, дэлхийг тойрсон байдаг. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сансарт нисч, эх дэлхийгээ тойрч үзсэн тохиолдол болсон бөгөөд өнөөдөр уг үйл явдлын 55 дахь жилийн ой тохиож байна. Юрий Гагарин дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон байлаа.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх “Оддын хотхон”-ыг түүний нэрэмжит болгосон байна.

Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас “Олон улсын сансрын нисэгчдийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 15 цагаас Төмөр замын Соёлын ордонд нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайд болон хоёр улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар оролцох аж.

Мөн “Өдрийн сонин” өнөөдрийн шинэ дугаартаа Ю.Гагарины тэртээх 1961 онд хэвлэлд өгч байсан сонирхолтой ярилцлагыг орчуулан нийтэлснийг олж уншаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *