Categories
мэдээ нийгэм

Нийслэлд баригдаж буй зөрчилтэй барилгын жагсаалтыг гаргажээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Ерөнхий төлөвлөгөөний газартай хамтран Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихаар нүх ухаж, суурийн ажил хийсэн газруудыг тодруулан хийсэн судалгаа болон зөрчилтэй барилга байгууламжийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Дүүргүүд ухсан нүхний мэдээллийг энэ сарын 18-ны өдөр НМХГ-т ирүүлэхээр тохирсон боловч БГД, БЗД, БНД, ХУД-ээс бусад дүүрэг мэдээлэл ирүүлээгүй байгаа аж. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын байдлаар 12 барилга байгууламж эрх бүхий байгууллагаас ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авч, таван барилга байгууламжийг байнгын ажилтанд хүлээлгэн өгч, илэрсэн зөрчлөө арилган нийт зөвшөөрөлгүй барилгын тоо 42 болж 50.6% -аар буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *