Categories
мэдээ нийгэм

Дулааны станцын өргөтгөлийн ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн Дулааны станцыг өргөтгөл хийхээр болсон. Тус өргөтгөлийн ажил нь 12.5 мегаватын дөрвөн труба генератор буюу үндсэндээ 50 мегаваттын цахилгаан үйлдвэрлэх төсөл аж. Уг төслийг хэрэгжүүлэхээр Эрдэнэт үйлдвэр БНХАУ-ын Харбины Интернейшнл компанитай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Түүнчлэн Дайлин хотын институтад зураг төслийг нь хийж дуусчээ.

Одоогийн байдлаар байгаль орчны нарийвчилсэн үнэлэгээ хийгдэж байгаа бөгөөд бичиг баримтын ажил үндсэндээ ирэх сарын 1 гэхэд дуусах юм байна. Төслийн ерөнхий инженер Пин та У Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу болон бусад холбогдох цех нэгжийнхэнтэй уузлалт хийжээ.

Ойрын үед маркетингийн мэргэжилтнүүд нь ирж ажиллах гэнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр Эрдэнэт үйлдвэр цахилгаан хэрэглээний төлбөрийн хэмжээ буурна гэж үзэж байгаа аж. Сүүлийн гурван жилд манай компанийн цахилгааны зардал үнийн өсөлтөөр шалтгаалан 67 хувь өссөн байна. 2015 онд компанийн цахилгаан зардал гурван тэрбумаар нэмэгдэж, жил дунджаар 10 гаруй тэрбум төгрөгийн төлбөр хийдэг болсон.

Тэр утгаараа энэ ажлыг эхлүүлэх нь цагаа олсон тун ажил чухал ажил болж байгааг Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу онцоллоо. Ирэх сарын 1-ээс газар шорооны ажил эхлэх бөгөөд өнөөдөр төслийн ажиллагсдын байрлах орон сууцны тухай хэлэлцэж, мөн ажлыг хурдавчлах, илүү тодорхой болгох талаар хэлэлцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *