Categories
мэдээ улс-төр

ХҮН-ыг хэн удирдахыг Улсын дээд шүүх шийднэ

Яг одоо Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд Б.Найдалааг Хөдөлмөрийн үндэсний намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хурал үргэлжилж байна. Тус шүүх хурлаар ХҮ намын хоёр даргын асуудал шийдэгдэж, нэг нь намтайгаа үлдэх юм.

Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгосон билээ. Гэвч ХҮ намаас С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбар өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *