Categories
мэдээ нийгэм

Тэмцээнд оролцохоор явсан хүүхдүүдийн машин осолджээ

Өвөрхангай аймагт тэмцээнд оролцохоор явсан тамирчин хүүхдүүдийн машин осолджээ.Тодруулбал, Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотоос зургаан хүүхэд замдаа гарсан ч автомашиных нь дугуй буудаж замдаа осолдсон байна.

Ослын улмаас гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авчээ. Бэртэл авсан хүүхүүд яг одоо Өвөрхангай аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд нэг хүүхдийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *