Categories
мэдээ нийгэм

Гамшиг, ослын дуут дохиог дуугаргана

Гуравдугаар сарын 24-нд улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог дуугаргана. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Энэ удаа дуут дохио 24-ний 16 цагт дуугарах бөгөөд тэр үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа гадаа гарч зогсох ёстой. Ингэж дуут дохиог ажиллуулдаг нь гамшиг ослын үед иргэд өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдгээрээ онцлог юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *